ТОРГУУЛИЙН ТӨЛБӨР ТӨЛӨХ БОЛОМЖ

Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх, “Гялс банк” цахим хуудас, “Гялс банк үйлчилгээний смарт аппликейшн”-аар дамжуулж цахим хэлбэрээр төлөх.

Голомт банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх, “Интернет банк” цахим хуудсаар, “Смарт банк”, “SocialPay” гар утасны аппликейшнаар дамжуулж цахим хэлбэрээр төлөх.


Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр биеэр очиж торгуулийн төлбөр төлөх.

Gerege systems
Гэрэгэ системсийн үйлчилгээний төвүүдэд байрлах “Гэрэгэ киоск” машинаар дамжуулж биеэр төлөх байршилын мэдээллийг энэ дээр дарж авна уу. Мөн “Гэрэгэ аппликейшн”-ийг гар утсандаа суулгаж цахим хэлбэрээр төлөх. Гар утасны аппликейшн татах хаяг www.gerege.mn


Smartcar.mn цахим хуудсаар дамжуулж торгуулийн мэдээллийг лавлаж, төлөлт хийх.


Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал Е-Монголиа системээр дамжуулж өөрийн нэр дээрх болон тээврийн хэрэгслийн дугаар торгуулийн мэдээлэл лавлах, торгуулийн төлбөр төлөх боломжтой. Энэ дээр дарж орно уу.


Ebarimt.mn цахим төлбөрийн системээр дамжуулж торгуулийн мэдээллийг лавлаж, төлөлт хийх.